MNS ISO 4318 : 1999

Гадаргуугийн идэвхт бодис ба саван – Усны агуулгыг тодорхойлох – Азеотропи нэрэлтийн арга

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь гадаргуугийн идэвхт бодис (ГИБ) болон саван дахь усны агуулгыг азеотропи нэрлэгийн аргаар тодорхойлох аргачлалыг тодорхойлно. Ксилол ба нефтьд уусдаггүй гэвч усанд уусдаг хийн байдалтай бодисууд үр дүнд нөлөөлнө. Энэхүү аргыг усны агуулга нь 5%-иас ихгүй (массын хувиар) нунтаг мөн уусмал, зуурмаг хэлбэртэй байгаа бүтээгдэхүүнд хэрэглэж болно. Энэхүү аргыг усанд уусдаг хийн байдалтай бодисуудыг (жишээ нь этанол) агуулсан дээжинд хэрэглэж болохгүй. Савангийн тухайд үр дүн нь 0.3%-иас ихгүй нарийвчлалтай гарна. Тодорхой хэмжээтэй усанд уусдаггүй хийн байдалтай бодисын агуулга бүхий саванд энэ аргыг ашиглаж болно. Түүнчлэн зарим саван (натрийн силикат агуулсан), маалингын тос эсвэл амархан хатдаг тосноос гарган авсан саванд энэ аргыг хэрэглэж болохыг зөвлөж байна.

Баталсан огноо: 1999-11-25 Мөрдөж эхэлсэн огноо: 1999-12-01
Ангилал: | 71.100.40 Гадаргуугийн идэвхт бодис |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт