Автозамд хэрэглэх зориулалтаар хөрс, хөрс-хайрган хольцыг ангилах. Техникийн шаардлага
Хамрах хүрээ
1.1 Энэ аргачлалаар лабораторийн туршилтаар тодорхойлсон хөрсний ширхэглэлийн бүрэлдэхүүн, урсахын хязгаар, уян налархайн хязгаар дээр үндэслэн хөрсийг долоон бүлэгт ангилсан болно. Бүлэг тус бүр дэх хөрсний үнэлгээг бүлгийн индекс аргаар - туршилтын томьѐогоор тооцсон тоон үзүүлэлтийн утгаар гаргана. Бүлгийн индексийг агуулсан бүлгийн ангилал нь шороон байгууламжид тухайлбал шороон далан, өндөрлөгөө, хучилтын суурь болон суурийн доод үед хэрэглэх хөрс шороон материалын харьцангуй шинж чанарыг тодорхойлоход хэрэглэнэ. Гэхдээ, чухал байгууламжийн нарийвчилсан загвар хийцүүдийн хувьд хөрсний бат бэх шинж байдал төлөв талбайн нөхцөлд ямар болох талаар нэмэлт өгөгдөл ихэвчлэн шаардагдана. 1.2 СИ системийн стандарт нэгжийг энэ туршилтад хэрэглэнэ.Баталсан огноо: 2004-12-23 | Мөрдөж эхэлсэн огноо: 2005-01-01 |
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал | | |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт |