MNS GOST 9293 : 2008

Хий болон шингэн азот. Техникийн шаардлага

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь бага температурын ялгах аргаар атмосферийн агаараас авч буй хийн болон шингэн хэлбэрийн азотад хамаарна. Хийн хэлбэрийн азот нь хялбар исэлдэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хадгалах ба тээвэрлэх, азоттай харилцан үйлчлэлд ордоггүй металлын өндөр температурт боловсруулах явцад, голдуу төмөр сав ба хоолойг хадгалах болон бусад зорилгоор агаар бий болоход зориулсан юм. Шингэн азот нь хөргөх биет, хийн хэлбэрийн азот шиг зорилгоор ашиглана. Хийн хэлбэрийн азот нь үнэргүй, өнгөгүй 0 0С үед 1,25046 кг/м3 нягтралтай ба 101,3 кПа даралттай хий юм. Шингэн азот нь үнэргүй 101,3 кПа даралтын үед 77,35 К буцлах температуртай болон 101,3 кПа даралт ба 77,35К температурын үед 1,239 дм3/кг хувийн хэмжээтэй өнгөгүй шингэн юм. Томьёо: N2 Молекул жин (1985 оны олон улсын атомын жингээр) – 28,016

Баталсан огноо: 2008-12-23 Мөрдөж эхэлсэн огноо: 2009-02-05
Ангилал: | 71.060.10 Химийн элемент |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт