MNS 6395 : 2022

Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандарт нь монгол бичгээр үйлдэх зарлиг, тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага (цаашид “захирамжлалын баримт бичиг” гэх), албан бичиг, улсын байцаагчийн акт, дүгнэлт, хурлын тэмдэглэл (цаашид “зохион байгуулалтын баримт бичиг” гэх), тодорхойлолт зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих шаардлагыг тогтооно. Хэвлэмэл хуудасны эх загварыг В1-В14, С1-С4 дүгээр хавсралтад тус тус үзүүлэв.

Баталсан огноо: 2022-04-04 Мөрдөж эхэлсэн огноо: 2022-04-04
Ангилал: | 01.140.20 Мэдээллийн шинжлэх ухаан |
Төлөв: Шинэчлэгдсэн стандарт