MNS GOST 8050 : 2008

Шингэн ба хийн нүүрсхүчлийн давхар исэл. Техникийн шаардлага

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь дизелийн түлшийг тусгай зориулалтаар шатаан гаргасан хий болон аммиак, спиртийн үйлдвэрлэлийн хаягдал хийнээс гарган авсан өндөр даралттай шингэн ба хийн байдалтай нүүрсхүчлийн давхар исэлд хамаарна. Нүүрсхүчлийн давхар ислийг бага температуртай, өндөр даралттай шингэн ба хийн байдалтай үйлдвэрлэнэ. Нүүрсхүчлийн давхар ислийг металл гагнахад хамгаалах орчин бий болгох, гал унтраах, цутгуурын үйлдвэрлэлд цутгамлын хэв хатаах, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, хөргөх, хөлдөөх, хийжүүлсэн ундаа болон хуурай мөсний үйлдвэрлэл зэрэгт ашиглана. Дээд болон 1 дүгээр зэргийн нүүрсхүчлийн давхар ислийг ихэвчлэн гагнуурын үйлдвэрлэлд ашиглана. Химийн томъёо - СО2 , Молекулын жин - 44,009.

Баталсан огноо: 2008-10-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2009-02-01
Ангилал: | 71.060.20 Исэл |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт