MNS GOST 5583 : 2008

Техникийн болон эмнэлгийн зориулалтын хийн байдалтай хүчилтөрөгч. Техникийн шаардлага

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь нам температурын ректификацийн аргаар атмосферийн агаараас гарган авч буй техникийн, эмнэлгийн хийн байдалтай хүчилтөрөгч, түүнчлэн усны электролизын аргаар гарган авч буй техникийн хийн хэлбэртэй хүчилтөрөгчид хамаарна. Техникийн хийн хэлбэртэй хүчилтөрөгчийг металлыг хийн дөлөөр боловсруулах болон бусад техникийн зорилгоор хэрэглэнэ. Эмнэлгийн хийн хэлбэртэй хүчилтөрөгчийг амьсгалын болон эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Томьѐо О2 Молекул масс – 31,9988 Нисэх хүчинд зориулсан эмнэлгийн хүчилтөрөгч дэх механик хольцын массын концентраци нь – 15 0С ба 101, 3 кПа үед 0,001 г/м3 –аас ихгүй, жижиг хэсгүүдийн хэмжээ нь 0,1-ээс ихгүй, байна. (760 мм м.у.б).

Баталсан огноо: 2008-12-25 Мөрдөж эхэлсэн огноо: 2009-02-15
Ангилал: | 71.060.10 Химийн элемент |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт