MNS 6966 : 2022

Интернэтийн чанарт тавих шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандартад суурин болон хөдөлгөөнт интернэтийн чанарын үзүүлэлтийн байвал зохих утгыг Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын зөвлөмжийн дагуу заасан болно. Энэ стандарт нь IP сүлжээнд суурилсан үйлчилгээний пакетыг дамжуулах үеийн хурд, нарийвчлал, найдвартай ажиллагаа, бэлэн байдал зэргийг хэмжих параметрийг тодорхойлно. Эдгээр параметрийг нь нэг төгсгөлөөс нөгөө төгсгөл, цэгээс цэгт IP үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тодорхойлоход ашиглана. IP үйлчилгээ нь логик холболтгүй (connectionless)-гээр хэрэгждэг. Тодорхой IP хаяг бүхий хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжөөс эсвэл серверийн боловсруулсан трафикыг IP сүлжээгээр дамжуулах бүрт норматив шаардлага хангагдаж байх ёстой. Эдгээр параметрийг интернэт протоколын 4 болон 6 дахь хувилбар дээр ашиглах боломжтой. Түүнчлэн эдгээр гүйцэтгэлийн параметрийг сүлжээ төлөвлөхөд ашигладаг.

Баталсан огноо: 2022-01-10 Мөрдөж эхэлсэн огноо: 2022-01-11
Ангилал: | 35.020 Мэдээллийн технологийн (IT) нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт