MNS ISO/IEC 38500 : 2022

Мэдээллийн технологи. Байгууллагын мэдээллийн технологийн засаглал

Хамрах хүрээ

Энэ стандартаар аливаа байгууллагад мэдээллийн технологийг үр нөлөөтэй, үр ашигтай, зөвшөөрөгдөхүйц байдлаар ашиглахад байгууллагын эрх барих субъектийн гишүүд (өмчлөгчид, захирал, түнш, гүйцэтгэх менежер эсвэл түүнтэй адилтгах түвшний хүмүүс)-ийн зүгээс баримтлах зарчмыг тогтооно. Мөн эрх барих субъектэд зөвлөх, мэдээлэх, туслах үүрэг бүхий дараах бүлгийн хүмүүс удирдамж болгон ашиглаж болно. Үүнд: - Гүйцэтгэх менежер; - Байгууллага дахь нөөцийн хяналтын багийн гишүүд; - Хуулийн болон санхүүгийн мэргэжилтэн, жижиглэн болон үйлдвэрлэлийн холбоод, мэргэжлийн байгууллага зэрэг байгууллагын гадаад хүчин зүйл, техник технологийн мэргэжилтэн; - Дотоод болон гадаад үйлчилгээ үзүүлэгч (зөвлөх); - Аудитор. Энэ стандартыг мэдээллийн технологийн өнөөгийн болон ирээдүйн ашиглалттай холбоотойгоор удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр зэрэг байгууллагын өнөөгийн болон ирээдүйн мэдээллийн технологийн засаглалыг бий болгоход хэрэглэнэ. Тэдгээр үйл ажиллагаанд байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтэн, гаднаас үйлчилгээ үзүүлэгч эсвэл байгууллага доторх бизнесийн нэгж хянах боломжтой байна. Энэ стандарт нь мэдээллийн технологийн засаглалыг байгууллагын засаглалын дэд хэсэг буюу салбар, корпорацын хувьд корпорацын засаглалын дэд хэсэг гэж тодорхойлно. Энэ стандартыг нийтийн, төрийн, хувийн хэвшлийн бүх байгууллага, ашгийн бус байгууллага зэрэг бүх төрлийн байгууллага хэрэглэж болно. Уг стандартыг мэдээллийн технологийн ашиглалтын цар хүрээнээс үл хамааран жижиг, том хэмжээний бүх байгууллага хэрэглэж болно. Энэ стандартын зорилго нь бүх төрлийн байгууллагын мэдээллийн технологийн ашиглалтын үр нөлөөтэй, үр ашигтай, зөвшөөрөгдөхүйц байдлыг хангахад оршино.

Баталсан огноо: 2022-01-10 Мөрдөж эхэлсэн огноо: 2022-01-11
Ангилал: | 35.020 Мэдээллийн технологийн (IT) нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт