MNS ISO 5667-12 : 2021

Усны чанар. Сорьц авах. 12-р хэсэг: Гол, нуурын адаг, ёроолын хагшаасны сорьц авах заавар

Хамрах хүрээ

Энэхүү баримт бичиг нь ёроолын дагтаршиж нягтраагүй хагшаасаас геологи, физик, химийн шинж чанарыг тодорхойлох сорьц авах, түүнчлэн ус ба хагшаас хоорондын зааг дахь биологи, микробиологи болон химийн үзүүлэлт/шинж чанарыг тодорхойлох заавар юм. Хагшаасны үе давхаргын түвшин ба давхаргын нарийвчилсан зураглалыг хэмжих зорилгоор цооногийн аргаар сорьц авах зааврыг тусгасан. Энэхүү баримт бичигт хагшааснаас сорьц авах аргачлалд голлон анхаарсан. Орчны дараах нөхцөлийг авч үзнэ. Үүнд: — Цэнгэг уст (гол, горхи, байгалийн ба хиймэл нуур) болон — голын адаг, эрэг боомт. Хэдийгээр зарим арга техникийг эдгээр нөхцөл байдалд ашиглаж болох боловч үйлдвэрлэл ба ариутгах татуургын лагаас сорьц авах, палеолимнологи (геологийн эрт үеийн нуур судлал)-ийн сорьц авах, далай тэнгисийн хагшаасаас сорьц авах зэргийг энэхүү баримт бичгээс тусгайлан хассан болно (эдгээрийг ISO 5667-15 стандартад тусгасан). Умбуур бодисын сорьц авах заавар нь энэхүү баримт бичгийн хүрээнд хамаарахгүй бөгөөд ISO 5667-17 стандартаас лавлан харах боломжтой.

Баталсан огноо: 2021-12-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2022-01-10
Ангилал: | 13.060.45 Усны шинжилгээний нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт