MNS ASTM D 4607 : 2021

Идэвхжүүлсэн нүүрсний иодын тоог тодорхойлох арга

Хамрах хүрээ

1 Энэхүү арга нь ашиглаагүй болон дахин идэвхжүүлсэн нүүрсний харьцангуй идэвхжилийн түвшинг усан уусмалаас иодын шингээлтээр тодорхойлдог. 1 г идэвхжүүлсэн нүүрсээр шингээгдсэн иодын нийт (мг) хэмжээг иодын тоо гэж нэрлэдэг. 2 СИ системийн нэгжид заасан утгыг стандарт гэж үзэх ёстой. Энэ стандартад бусад нэгжүүд хамаарагдаагүй. 3 Энэхүү стандарт нь түүнийг ашиглахтай холбоотой хор аюулгүйн байдлын бүх асуудлуудыг шийдэх зорилгогүй болно. Стандартыг ашиглахын өмнөх эрүүл ахуй, орчны болон хор аюулгүйн байдлыг хангах нь хэрэглэгчийн хариуцлага юм. Хор аюулгүйн тодорхой мэдээллийг 7-р бүлгээс үзнэ үү. 4 Энэхүү олон улсын стандартыг Дэлхийн Худалдааны Байгууллагын техникийн (TBT) хорооноос гаргасан олон улсын стандарт, гарын авлага, зөвлөмжийг боловсруулах зөвшөөрөгдсөн шийдвэрийн дагуу боловсруулсан болно.

Баталсан огноо: 2021-12-22 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-12-28
Ангилал: | 71.040.30 Химийн урвалж | 71.080.99 Бусад органик химийн бодис |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт