MNS ISO 12482 : 2021

Кран-Краны загварыг ашиглах хугацаанд тавих хяналт

Хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандартад хэвийн ачаагаар краныг урт хугацаанд ашиглах явцыг краны ангиллаар тогтоож, краны хийцийг ачаалалтай нь харьцуулах аргаар тодорхойлсон болно. Холбогдох үндсэн стандарт нь MNS ISO 4301-1 юм. Ашиглалтын тооцоот хугацааг хязгаарын хэмжээнд хэт ойртуулах нь аюулын магадлалыг нэмэгдүүлнэ. Энд дурдсанаар краны ашиглалтыг хянах нь үзүүлэлтүүд хийцийг тооцооллын хязгаарт ойртохыг урьдчилан таамаглах, краны эмзэг хэсгүүдэд тусгайлсан үзлэг хийхэд анхаарлаа хандуулах явдал юм. Энэхүү олон улсын стандарт нь MNS ISO 9927-1 стандартаар тодорхойлсон хяналт шалгалтыг засварлах/өөрчлөхөд зориулагдсан. Энэ нь зөвхөн хийцийн өөрчлөлтөд ороогүй крануудын ашиглалтын хугацаанд хамаарна. Түүнчлэн суурин байрлуулсан цамхагт кранаас бусад цамхагт болон авто крануудад хамаарахгүй. ТАЙЛБАР: Энэхүү олон улсын стандартад заасан аргачлалын тодорхойлолтыг MNS ISO 4301-1 стандартаас бусад дүрэм, стандартуудад нийцүүлэн өөрчилж болно.

Баталсан огноо: 2021-12-27 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-12-27
Ангилал: | 53.020.20 Кран |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт