MNS 6942 : 2021

Аэродром орчимд агаарын хөлгийг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх

Хамрах хүрээ

Энэхүү стандартыг Монгол улсын нутаг дэвсгэрт “Иргэний нисэхийн дүрэм 139”-ын дагуу аэродромын гэрчилгээ эзэмшихийг шаарддаг, гэрчилгээжсэн аэродромын үйл ажиллагаа эрхлэгч болон тухайн аэродром байрлаж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, агаарын тээвэрлэгч байгууллагууд, бусад оролцогч талууд мөрдөнө. Агаарын хөлгийг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх үйл ажиллагааг нисэх буудлын хяналтын цэгээс дор хаяж 13 км1 радиус бүхий талбайд авч хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагаанд оролцогч талууд, тэдгээрийн голлох үүрэг, зохицуулалтыг энэхүү баримт бичигт тусгасан болно.

Баталсан огноо: 2021-12-02 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-12-15
Ангилал: | 49.020 Нисэх онгоц ба сансрын тээврийн хэрэгслийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт