MNS ISO 22846-2 : 2021

Уналтаас хамгаалах хувийн хэрэгсэл - Олсонд ажиллах систем 2-р хэсэг: Ажлын арга зүй

Хамрах хүрээ

ISO 22846 стандартын энэ бүлэгт өндрийн ажлын олсон дээр гүйцэтгэх арга зүйн үндсэн зарчмыг хамруулсан бөгөөд ISO 22846-1-д заасан үндсэн ажилбарын зарчмуудыг дэлгэрүүлж тайлбарласан болно. Олсонд ажил гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан, удирдлагууд болон хувь хүмүүс энэхүү арга зүйг мөрдөнө. Энэхүү ISO 22846 стандартыг барилга, бусад төрлийн бүтээц, байгалийн тогтцод олс ашиглан ажил гүйцэтгэхэд ашиглах боломжтой. Түүнчлэн дээш авирах, доош буух мөн ажлын байрлал олж дүүжлэгдэх зэрэг гүйцэтгэлийг зөвхөн олсонд хийх тохиолдолд энэхүү стандартыг дагаж мөрдөнө. ISO 22846 стандартыг спорт, амралт зугаалгын чөлөөт үйл ажиллагаа, хот тохижилт, гамшгийн үеийн гэнэтийн нүүлгэн шилжүүлэлт, гал түймрийн үед аврах ажиллагаа явуулах, аврах ажиллагааны дадлага сургуулилт болон бусад ерөнхий энгийн зэрэгт хамаарахгүй болохыг анхаар. Дээрх үйл ажиллагаанд зориулж ISO 22846 стандартын бүлгүүдээс тохирох мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Баталсан огноо: 2021-11-02 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-12-01
Ангилал: | 13.100 Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй | 13.340.60 Ойчих, хальтрахаас хамгаалах |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт