MNS 6936 : 2021

Дулааны цахилгаан станц. Барьж байгуулахад тавих ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

Стандартаар 1 МВт-аас дээш хүчин чадалтай органик түлшээр ажиллах уурын болон хийн турбин бүхий дулааны цахилгаан станцыг шинээр барьж байгуулахад тавигдах ерөнхий шаардлагыг тогтооно. Одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцыг холбогдох схем, бүтээц болон бусад шаардлагатай нөхцөлийг харгалзан өргөтгөх, шинэчлэхэд энэ стандартыг ашиглана. Энэхүү стандарт нь дулааны цахилгаан станцын зураг төсөл зохиох, барьж байгуулах, угсрах, засварлах, ашиглах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулагдсан. Энэ стандартыг атомын, газрын гүний дулааны, дизелийн, хөдөлгөөнт цахилгаан станцыг барьж байгуулахад ашиглахгүй. Барилгын тухай хуулийн 6.1 дэх заалт “Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй асуудлыг олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартаар зохицуулж болно.” ТАЙЛБАР: Тусгай зориулалтын ДЦС (жишээ нь: блок иж бүрдэл бүхий, хөвүүрийн г.м)-ыг барьж байгуулахад энэхүү стандартыг үндэслэн барилга байгууламжийн хийцийг үйлдвэрлэл, ашиглалт, угсралтын онцлогийг тусгасан нэмэлт техникийн шаардлагыг боловсруулбал зохино.

Баталсан огноо: 2021-11-19 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-11-22
Ангилал: | 27.100 Эрчим хүчний станцын нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт