MNS EN 806-4 : 2021

Барилга доторх унд - ахуйн ус хангамжийн системд тавих техникийн шаардлага. 4-р хэсэг: Угсралт

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь барилга доторх унд-ахуйн ус хангамжийн систем, мөн барилгын гадна орших боловч MNS EN 806-1 стандартад зааснаар тухайн барилгад хамаарах шугам хоолойн угсралтад тавигдах шаардлагыг тодорхойлох ба угсралтын ажлыг гүйцэтгэх зөвлөмжийг өгнө. Энэхүү стандарт нь шинээр хийх угсралтын, өөрчлөлт шинэчлэлтийн болон засвар үйлчилгээний ажилд хамаарна.

Баталсан огноо: 2021-10-20 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-11-09
Ангилал: | 13.060.10 Байгалийн ус | 13.060.20 Ундны ус | 91.140.60 Усан хангамжийн тогтолцоо |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт