MNS EN 806-1 : 2021

Барилга доторх унд - ахуйн ус хангамжийн системд тавих техникийн шаардлага. 1-р хэсэг: Ерөнхий зүйл

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь барилга доторх унд-ахуйн ус хангамжийн систем, мөн барилгын гадна орших боловч тухайн барилгад хамаарах шугам хоолойн (1-р зургийг харна уу) зураг төсөл, угсралт суурилуулалт, өөрчлөлт шинэчлэлт, туршилт тохируулга, ашиглалт, засвар үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, холбогдох санал зөвлөмж өгөх зорилготой. Энд унд-ахуйн ус хангамжийн шугам хоолой, холбох хэрэгсэл түүнд холбогдсон тоног төхөөрөмжүүд багтана. Хэрвээ бие даасан унд-ахуйн ус хангамжийн системтэй бол тухайн бие даасан ус хангамжийн системийн оруулга шугамын холболт хүртэлх шугам хоолой энэхүү стандартад хамаарна. Энэхүү стандартыг хэрэглэх хүрээ нь унд-ахуйн ус хангамжийн системийн эцсийн цэгээр төгсгөл болох бөгөөд уг цэг дээр агаарын завсар (тухайлбал: гал тогооны холигч) эсвэл хамгаалалтын тоноглол (тухайлбал: уян хоолой залгаж ашиглах тусгай зориулалттай цорго) байх ёстой.

Баталсан огноо: 2021-10-20 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-11-09
Ангилал: | 13.060.10 Байгалийн ус | 13.060.20 Ундны ус | 91.140.60 Усан хангамжийн тогтолцоо |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт