MNS ISO 18541-5 : 2021

Автотээврийн хэрэгсэл-Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI) - 5-р хэсэг: Хүнд нөхцөлд ажиллах тусгай нөхцөл

Хамрах хүрээ

Энэхүү баримт бичгээр дараах автотээврийн хэрэгсэл болон түүний системийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалтыг тогтоосон. Үүнд: - (EC) 595/2009 зохицуулалтын 2-р зүйлд тодорхойлсон хүнд нөхцөлд ажиллах автотээврийн хэрэгсэл; - 2007/46/EC удирдамжид заасны дагуу төрлийн зөвшөөрөл авсан техникийн тусдаа нэгжийн сэргээн засварласан системүүд болон хөдөлгүүр зэрэг болно. ISO 18541-1:2014, ISO 18541-2:2014, ISO 18541-3:2014 ба ISO 18541-4:2015 стандартуудын хамрах хүрээнд багтсан автотээврийн хэрэгсэл ба тэдгээрийн системийг энэхүү баримт бичигт тусгасан. Эдгээр ISO 18541-1:2014, ISO 18541- 2:2014, ISO 18541-3:2014 ба ISO 18541-4:2015 стандартууд нь суудлын автомашин, зорчигч ба ачаа тээвэрлэх зориулалттай автотээврийн хэрэгсэлд ашиглахад тохиромжтой . Хүнд нөхцөлд ажиллах автотээврийн хэрэгслийн RMI-д зайнаас нэвтэрч оношлох ажиллагаа нь тусдаа шаардлагаар хийгдэх бөгөөд үүнийг дараагийн ээлжид (ирээдүйд) боловсруулж, хэвлүүлэх стандартаар тогтооно. ISO 18542 стандартад заасны дагуу RMI-ийн стандартчилсан нэр томьёог "Тоон хавсралт"-д нэмэлтээр боловсруулсан болно

Баталсан огноо: 2021-09-20 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-11-04
Ангилал: | 13.040.50 Тээврийн шатсан хийн бохирдол | 43.060.20 Даралт үүсгэх, агаар, шатсан хийг дамжуулах тогтолцоо |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт