MNS ISO 18541-1 : 2021

Автотээврийн хэрэгсэл-Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээлэлд нэвтрэх стандартчилсан хандалт (RMI)- 1-р хэсэг: Ерөнхий мэдээлэл ба хэрэглэх тохиолдлын тодорхойлолт

Хамрах хүрээ

ISO 18541-ийн энэ хэсэг нь стандартын ерөнхий мэдээлэл ба хэсэг тус бүрийн бүтцийг харуулна. Мөн автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын мэдээллийн систем (RMI)-ийг хараат бус оператор (аж ахуйн нэгж/ байгууллага) хэрэглэх тохиолдол, түүний стандартчилсан хандалтыг тодорхойлсон болно. ISO 18541 стандартын энэ хэсэгт автотээврийн хэрэгслийн RMI-д нэвтрэхдээ стандартчилсан хандалтыг хэрэглэх тохиолдлыг тайлбарлана. Техникийн хяналтын үзлэг, замын хяналт шалгалт, техникийн үйлчилгээ, засвар, оношилгоонд Электрон удирдлагын хэсэг буюу компьютер (ECU)-ийг солих, шинэчлэх тохиолдолд шаардлагатай мэдээллээр хангах, тэдгээрт нэвтрэх стандартчилсан хандалтыг тодорхойлсон. RMI систем дараах зүйлээс бүрдэнэ: - Веб-д суурилсан систем (үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах RMI-д нэвтрэх хандалт); - RMI-тэй холбоо барих мэдээлэл; - RMI-ийн хандалтын аюулгүй байдлыг хангах хамгаалалтын тогтолцоо. ISO 18541-ийн энэ хэсэгт стандартыг бүхэлд нь болон түүнийг автотээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд хэрхэн ашиглах талаар тайлбарлана. ISO 18541 стандартын энэ хэсгийг (EC) 715/2007 -р зохицуулалтын 2-р зүйл [15]-д тодорхойлсон суудлын автомашин, зорчигч ба ачаа тээвэрлэх зориулалттай автотээврийн хэрэгсэлд ашиглахад тохиромжтой.

Баталсан огноо: 2021-09-20 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-11-04
Ангилал: | 13.040.50 Тээврийн шатсан хийн бохирдол | 43.060.20 Даралт үүсгэх, агаар, шатсан хийг дамжуулах тогтолцоо |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт