MNS ISO 21069-1 : 2021

Автотээврийн хэрэгсэл - Өнхрүүлэгт төхөөрөмж ашиглан зөвшөөрөгдөх хамгийн их масс нь 3.5 тонноос их автотээврийн хэрэгслийн тоормосны системийг турших - 1-р хэсэг: Хийн дамжуулгатай тоормосны систем

Хамрах хүрээ

ISO 21069 стандартын энэ хэсэгт НҮБ-ын ЕЭЗК-ын 13-р зохицуулалтад заасан M2, M3, N2, N3, O3 ба O4 ангиллын, MNS ISO 1176 стандартад (ISO-MO8 Код) заасан эрх бүхий байгууллагаас тогтоосон “зөвшөөрөгдөх хамгийн их масс” нь 3,5 тонноос их автотээврийн хэрэгслийн (хийн) тоормосны системийн гүйцэтгэлийг өнхрүүлэгт төхөөрөмжөөр шалгах туршилтыг тодорхойлсон болно. Мөн цахилгаан тоормосны систем (EBS)-г шалгахад ашиглах боломжтой. Тоормосны системийн өнхрүүлэгт төхөөрөмжөөр шалгах туршилтын дүнг найдвартай болгох зорилгоор хэмжилт хийж байгаа олон төхөөрөмжийн хэмжилтийн утгыг харьцуулан авч үзнэ.

Баталсан огноо: 2021-09-20 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-11-04
Ангилал: | 13.040.50 Тээврийн шатсан хийн бохирдол | 43.060.20 Даралт үүсгэх, агаар, шатсан хийг дамжуулах тогтолцоо |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт