Таних карт. Нэгдсэн хэлхээний карт 5 дугаар хэсэг. Аппликейшн эзэмшигчийн бүртгэл
Хамрах хүрээ
ISO / IEC 7816 стандартын энэ хэсэг нь аппликейшн эзэмшигчийг бүртгэх журмыг зааснаас гадна энэхүү бүртгэлийн найдвартай байдлыг хангаж ажиллах эрх бүхий байгууллага болон журмыг тогтооно. 1-Р ТАЙЛБАР : ISO / IEC 7816-4 стандарт нь Бүртгэлтэй аппликейшн эзэмшигчийн дугаар (БАЭД)-ын бүтэц, тэдгээрийг хэрхэн ашиглахыг тодорхойлдог. Бүртгэлтэй аппликейшн эзэмшигчийн дугаар (БАЭД) нь таван байтаас бүрдэнэ. 2-Р ТАЙЛБАР : Олон улсын БАЭД (ууд)-ын хувьд (олон улсын бүртгэлийн газраас олгосон) эхний тэмдэгт нь 'A' байдаг. 3-Р ТАЙЛБАР : Үндэсний БАЭД (ууд)-ын хувьд (Улсын бүртгэлийн газраас олгосон) эхний тэмдэгт нь "D" байх бөгөөд дараа нь холбогдох улсын код байдаг. (Хавсралт B-г үзнэ үү).Баталсан огноо: 2021-10-20 | Мөрдөж эхэлсэн огноо: 2021-11-02 |
Ангилал: | 35.240.15 Таних карт, холбогдох хэрэгсэл | | |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт |