MNS ISO 21001 : 2021

Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо (ББМТ)-ны шаардлагыг тогтоосон бөгөөд энэ нь байгууллагад: а. заахуй, суралцахуй болон судалгааны аргаар цогц чадамжийг хөгжүүлэхийг илтгэн харуулах. b. үүнд, тогтолцооны сайжруулалтын үйл явц, хэрэглэгчийн шаардлагын тохирлыг баталгаажуулах зэргээр үр дүнтэй ББМТ-г хэрэгжүүлж, суралцагч, үйлчлүүлэгч, ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоо биелүүлэх боломж олгоно. Цогц чадамжийг дэмждэг эсвэл хөгжүүлэхийн тулд заахуй, суралцахуй болон судалгааны арга, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бүх байгууллагат энэхүү стандартын шаардлагууд нь байгууллагын төрөл, хэмжээ, нийлүүлэлтийн аргаас үл хамаарч хэрэглэх боломжтой. Энэхүү стандартыг сургалт эрхэлдэг боловсролын байгууллагаас гадна сургалт зохион байгуулдаг бизнесийн байгууллага ч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болно. Энэхүү стандарт нь зөвхөн боловсрол сургалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагад хэрэглэгдэхгүй.

Баталсан огноо: 2021-10-13 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-10-20
Ангилал: | 03.180 Боловсрол |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт