MNS 6927 : 2021

Сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнс. Техникийн шаардлага, турших арга

Хамрах хүрээ

1 Энэ стандарт нь явган зам, талбайн хавтан зэрэг зам, барилгын эдлэл үйлдвэрлэхэд; автозамын суурь хөрсийг цемент эсвэл шохойгоор бэхжүүлэхэд; хөрсийг сайжруулах бордоонд нэмэлтээр; шавар тоосго, портландцементийн болон керамзитан хөнгөн дүүргэгчийн зэрэг үйлдвэрт түүхий эдээр хэрэглэх сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнсэнд тавих техникийн шаардлага, турших аргад хамаарна. 2 Туршилт судалгаагаар батлагдсан тохиолдолд дээр зааснаас бусад зорилгоор сайжруулсан нүүрсэн шахмал түлшний үнсийг хэрэглэж болно.

Баталсан огноо: 2021-09-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-10-18
Ангилал: | 91.100.30 Бетон ба бетон бүтээгдэхүүн |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт