MNS 6928 : 2021

Уулын нягт чулуулгийг буталж, дайрга үйлдвэрлэхэд гарсан элс . Техникийн шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандарт нь уулын нягт чулуулгийг бутлан шигшиж дайрга бэлтгэхэд гарсан элс/цаашид “буталж шигшсэн элс” гэх/-д хамаарна. Буталж шигшсэн элсийг зохих стандарт, норматив техникийн баримт бичгийн дагуу бетон, барилгын зуурмаг, хуурай хольцын дүүргэгч болон нэмэлтээр мөн дээврийн, керамик материалын үйлдвэрлэл, автомашины зам, нисэх онгоцны буудлын суурь, хучилтад хэрэглэнэ. Буталж шигшсэн элсийг барилгын төрөл бүрийн ажил түүний дотор газрын нөхөн сэргээлт, орчны төлөвлөлт, тохижилтын ажилд хэрэглэж болно.

Баталсан огноо: 2021-09-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-10-18
Ангилал: | 91.100.01 Барилгын материалын нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт