MNS OIML R 31 : 2021

Программ хангамжтай хэмжих хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

1 Энэ олон улсын баримт бичиг нь хэмжих хэрэгслийн программ хангамжийн эрх зүйн зохицуулалтад хамаарах хэсгийн үйл ажиллагаа ба түүний хамгаалалтад тавих ерөнхий шаардлагыг тогтоох ба хэмжих хэрэгсэл эдгээр шаардлагад нийцэж буйг баталгаажуулах арга зүйн удирдамж болно. 2 Зохих ангиллын хэмжих хэрэгсэлд хамаарах ХЭХОУБ-ын зөвлөмжид тодорхой программ хангамжийн шаардлага ба арга аргачлалыг тогтоох үндэслэл болох тул энэ баримт бичиг нь ХЭХОУБ-ын техникийн хороо ба дэд хороодын анхааралд байна (цаашид ХЭХОУБ -ын “холбогдох зөвлөмж” хэмээн нэрлэгдэнэ). 3 Энэ баримт бичигт өгөгдсөн заавар нь зөвхөн программ хангамжтай хэмжих хэрэгсэл эсвэл тэдгээрийн бүрэлдэхүүн/эд ангид хамаарна. ТАЙЛБАР 1: Энэ баримт бичиг нь программ хангамжтай хэмжих хэрэгслийн нарийвчилсан (тусгай) бүх техникийн шаардлагыг хамрахгүй; тэдгээр шаардлага нь ХЭХОУБ-ын холбогдох зөвлөмжид өгөгдөнө, жишээ нь жинлэх хэрэгсэл, усны тоолуур гэх мэт. ТАЙЛБАР 2: Энэ баримт бичигт өгөгдлийн аюулгүй байдлын зарим асуудалд анхаарал хандуулсан. Мөн түүнчлэн энэ салбар дахь үндэсний зохицуулалтыг зайлшгүй тооцох хэрэгтэй.

Баталсан огноо: 2021-09-28 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-09-30
Ангилал: | 17.020 Хэмжилзүй ба хэмжилтийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт