MNS GOST 32843 : 2021

Авто замын чиглүүлэгч шон. Техникийн шаардлага

Хамрах хүрээ

1.1 Энэхүү стандарт нь замын хөдөлгөөнд оролцогчдын харааны баримжаанд зориулсан авто зам болон замын байгууламжид суурилуулах, чиглүүлэгч шонд хамаарах ба тэдгээрт тавих техникийн шаардлагыг тогтооно. 1.2 Авто замын чиг, далангийн ирмэг болон хөдөлгөөний зурвасыг тусгаарлах, чиглүүлэх зориулалтын хэрэгсэл. 1.3 Чиглүүлэгч шонгийн ангилал. 1.3.1 Чиглүүлэгч шонг тээврийн хэрэгсэл мөргөсөн болон дайрсны дараа дахин ашиглах боломжоор нь 3 ангилдаг: - С1 – Дахин ашиглах зориулалттай бус; - С2 – Дахин суурилуулж олон удаа ашиглах боломжтой; - СЗ – Анхны төлөвтөө шилждэг ба олон удаа ашиглах зориулалттай. 1.4 Суурилуулах байршлаар нь дараах төрөлд хуваана. - О – Хөвөөн дээр; - П – Зорчих хэсэгт, тусгаарлах зурвас, аюулгүйн арал.

Баталсан огноо: 2021-09-14 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-09-20
Ангилал: | 93.080.30 Авто замын тоног төхөөрөмж ба угсралт |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт