MNS AASHTO T 315 : 2021

Динамик шилжилтийн реометр (DSR) ашиглаж битум холбогчийн реологийн шинж чанарыг тодорхойлох туршилтын арга.

Хамрах хүрээ

1.1. Энэхүү туршилтын аргын зорилго нь динамик шилжилтийн реометрээр турших үед туршилтын параллель хавтангийн үзүүлэлтийг ашиглан битум холбогчийн шилжилтийн динамик модуль ба фазын өнцгийг тодорхойлоход оршино. Энэ аргыг 100 Па –аас 10 МПа хооронд хэлбэлздэг шилжилтийн динамик модулийн үзүүлэлттэй битум холбогчийг туршихад хэрэглэнэ. Энэ модулийн диапазоны утганд ихэвчлэн 6° C –аас 88° C хэмийн хооронд 10 рад / с өнцгийн давтамжтай байх үед хүрдэг. Энэхүү арга нь техникийн шаардлагыг хангасан туршилтад ашиглах битум холбогчийн шулуун зунгааранги чанарыг тодорхойлоход зориулсан бөгөөд холбогчийн зунгааранги чанарыг бүрэн тодорхойлох цогц үйл ажиллагаанд зориулаагүй болно. 1.2. Энэхүү стандарт нь өгөршөөгүй эсвэл R 28 ба Т 240 шаардлагын дагуу өгөршүүлсэн материалыг туршихад тохирно. 1.3. Битум холбогчид агуулагдах хатуу биетийн хэмжээ хамгийн уртдаа 250 μm –ээс бага байна. 1.4. Энэхүү стандарт нь аюултай материал, боловсруулалт болон тоног төхөөрөмжийн асуудалтай холбогдож болно. Стандартыг хэрэглэх үед холбогдох аюулгүй ажиллагааны бүх асуудлыг энэхүү стандартад дурдаагүй байж болно. Энэ стандартыг хэрэглэхийн өмнө холбогдох эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг тогтоож, хэрэгжилтийг хэрхэн хангахаа өөрсдөө тодорхойлох нь энэ стандарт ашиглагчийн хариуцах үүрэг болно.

Баталсан огноо: 2021-09-14 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-09-20
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт