MNS AASHTO R 49-09 : 2021

Битум холбогчийн нам температурын ашиглалтын үзүүлэлт (PG) -ийг тодорхойлох туршилтын арга.

Хамрах хүрээ

1.1 Энэхүү стандарт нь гулдмай гулзайлгагч реометр (T 313) болон Шулуун суналтын өгөх үеийн битумын тасралтын шинж чанарыг тодорхойлох (T 314) багажны хэмжилтийн үр дүнг ашиглан битум холбогчийн нам температурын шинж чанарыг тодорхойлно. Энэхүү стандарт аргаар өгөршөөгүй болон T 240 (RTFO), R 28 (PAV) –аар өгөршсөн дээжийг туршина. Энэхүү стандартыг +6°-аас -36°C –ын температурын хүрээнд хэрэглэнэ. 1.2. Энэхүү стандарт арга нь зөвхөн туршилтын T 313 ба T 314 хоёр аргын хүрээнд тохирох материалын өгөгдөлд хүчинтэй байна. 1.3. Энэхүү стандарт аргаар дараахийг тодорхойлно. 1.3.1. Ашиглалтын үзүүлэлтээр ангилсан (PG) битум холбогч– Битум холбогчийн нам температурын үзүүлэлтийн ангилал эсвэл битум холбогчийн шаардлага хангасан ангилал. Температурын тодорхойлолт нь T_cr -буюу хагарлын хязгаарын температурын ангилалтай тохирно. 1.3.2. Битум холбогчийг урьдчилж шалгах – Энэ процессын дагуу нийлүүлэх битум холбогчийг үнэлэх процесс. 1.3.3. Битум холбогчийн ангиллыг баталгаажуулах - Битум холбогч нь урьдчилсан шаардлагыг хангасан байгааг туршиж баталгаажуулна. 1.4. Энэхүү стандарт арга нь халуун асфальтбетоны хагарлын (ХАБХ) хязгаарын температурыг тодорхойлдог боловч энэхүү стандартын зорилго нь асфальтбетон хучилтын ашиглалтын таамаглал биш харин битум холбогчийг Ашиглалтын үзүүлэлтээр ангилсан битум холбогчийн техникийн шаардлага MNS AASHTO M 320 стандартын дагуу ангилахад оршино. Энэхүү стандарт аргыг Шууд бус суналтын туршилтын төхөөрөмжийг ашиглан халуун асфальтбетоны хагарал(ХАБХ) -ын бат бөх, суултыг тодорхойлох AASHTO T 322-ийн оронд хэрэглэж болохгүй. 1.5. Энэхүү стандартын зарчим нь аюултай материал, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй холбогдсон байж болно. Харин стандартыг ашиглахтай холбоотой аюулгүй байдлыг зохицуулахгүй. Стандартыг хэрэглэхийн өмнө аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөж, зохицуулалтын хязгаарлалтыг хэрэглэх боломжтой эсэхийг тодорхойлох үүргийг хэрэглэгч хүлээнэ.

Баталсан огноо: 2021-09-14 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-09-20
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт