Биобэлдмэл. Тахианы өндөгний харшил ялган оношлох 1%-ийн өвөрмөц аллерген сорилын уусмал
Хамрах хүрээ
1 Энэ стандартаар тахианы өндөгний шалтгаант харшил ялган оношлох 1%-ийн аллерген сорил бэлтгэх, савлах, хаяглах, шалгах, хадгалах, тээвэрлэх, чанарыг шалгаж баталгаажуулахад тавих үндсэн шаардлагыг тогтооно. 2 Оношилгооны 1%-ийн аллерген сорилыг тахианы өндгөөс үүдэлтэй харшлыг ялган оношлоход хэрэглэнэ.Баталсан огноо: 2021-06-15 | Мөрдөж эхэлсэн огноо: 2021-07-09 |
Ангилал: | 11.120.30 Ардын уламжлалт ба үндэсний үйлдвэрийн эм | | |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт |