MNS ISO 10042 : 2021

Гагнуур. Хөнгөн цагаан, түүний хайлшийн нуман гагнуурын холболт. Согогийн чанарын түвшин

Хамрах хүрээ

Энэ стандартаар хөнгөн цагаан ба түүний хайлшийн хайлуулж гагнасан оёдлын согогийн чанарын түвшинг тодорхойлсон. Энэ нь 0,5 мм-ээс дээш зузаантай материалд хамаарна. Олон төрлийн гагнагдсан бүтээцэд хэрэглэх зөвшөөрөл олгох зорилгоор чанарын 3 түвшин өгөгдсөн байна. Эдгээр түвшинг B, C, D тэмдэгтээр тэмдэглэсэн болно. Чанарын түвшин B нь төгсгөлийн гагнуурын хамгийн өндөр шаардлагад хамаарна. Чанарын түвшин нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэрэглэхэд тохиромжтой байдалд биш харин үйлдвэрлэлийн чанарыг илэрхийлнэ. Энэ стандартыг бүх төрлийн гагнуурт (тулгасан, булангийн,салбар холболт г.м), гар, механик, автомат гагнуур болон бүх гагнуурын байршилд хэрэглэж болно. Дараах гагнуурын процесст хамаарна: - Металл - идэвхгүй хийн гагнуур (MIG); Идэвхгүй хийн хамгаалалттай, цул утсан электродтой нуман гагнуур /АНУ/; - Хайлдаггүй электрод - идэвхгүй хийн гагнуур (TIG); Идэвхгүй хийн хамгаалалттай, цул металл утастай вольфрамэлектродтой нуман гагнуур /АНУ/; - Плазм нуман гагнуур. Энэ нь металлургийн (мөхлөгийн хэмжээ, хатуулаг г.м) байдалд хамаарахгүй.

Баталсан огноо: 2021-06-08 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-06-16
Ангилал: | 25.160.40 Гагнасан холбоос ба гагнаас |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт