MNS ISO 9606-2 : 2021

Гагнуурчны мэргэжлийн шалгалт. Хайлуулж гагнах. 2-р хэсэг: Хөнгөн цагаан, түүний хайлш

Хамрах хүрээ

Энэ стандарт нь хөнгөн цагаан, түүний хайлшийг хайлуулж гагнах шалгалтад тавих шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь бүтээгдэхүүний төрөл, байрлал болон шалгагч/шалгалтын байгууллагаас үл хамааран гагнуурчдыг системтэйгээр мэргэшүүлэх техникийн багц дүрмийг тодорхойлно. Чанар хангасан гагнуурыг хийхэд гагнуурын гарыг зөв барьж сурах чадвар нь гагнуурчныг мэргэшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ стандартын дагуу хийх гагнуур нь зөвхөн гар аргаар буюу хагас механикжсан аргаар гагнах процессыг багтаана. Бүрэн механикжуулсан ба автоматжуулсан гагнуурын процесс хамаарахгүй болно (EN 1418 эсвэл ISO 14732 стандартыг үзнэ үү).

Баталсан огноо: 2021-06-08 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-06-16
Ангилал: | 25.160.01 Халуун, хатуу, хүйтэн гагнуурын нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт