MNS ASTM C 494 : 2011

Бетоны химийн нэмэлт. Техникийн шаардлага

Хамрах хүрээ

1. Хамрах ба хэрэглэх хүрээ 1.1 Энэ стандарт нь гидравлик цементэн бетон хольцод төрөл бүрийн зориулалтаар хэрэглэх дараах 7 нэр төрлийн химийн нэмэлтэд хамаарна. Үүнд: 1.1.1. А төрөл- Усны орц багасгах нэмэлт 1.1.2. В төрөл- Удаашруулах нэмэлт 1.1.3. С төрөл- Хурдасгах нэмэлт 1.1.4. D төрөл- Усны орц багасгах болон удаашруулах нэмэлт 1.1.5. Е төрөл- Усны орц багасгах болон хурдасгах нэмэлт 1.1.6. F төрөл- Усны орцыг их хэмжээгээр багасгах нэмэлт 1.1.7. G-төрөл- Усны орцыг их хэмжээгэр багасгах болон удаашруулах нэмэлт 1.2 Бетон хольцод орох материалууд буюу цемент, пуццолан, дүүргэгч болон агаар оруулах нэмэлтүүд нь энэ стандартын 11.1-ээс 11.3 –т тусгасан шаардлагыг хангасан байна. Нийлүүлэгч нь өөрөөр заагаагүй бол 11.1-ээс 11.3 –т заасан материалуудыг ашиглан туршилт явуулах хэрэгтэй. 1-Р ТАЙЛБАР: Ямар ч тохиолдолд тусгай зориулалтын химийн нэмэлт нь тухайн бетон хольцод өөр төрлийн нөлөө үзүүлж болзошгүй учир тусгай ажилд зориулсан цемент, пуццолан, дүүргэгч болон агаар оруулах нэмэлтүүдийг хэрэглэхдээ өмнө нь заавал туршилт явуулах ёстой. Жишээлбэл F болон G төрлийн нэмэлтүүд 12.1.1-д заасан цементийн орц ихтэй бетон хольцод жагсаагдсан нэмэлтүүдээс илүү их хэмжээний усыг багасгах нөлөө үзүүлэх магадлалтай. Усны орцыг их хэмжээгээр багасгахад бетон хольцын конусын суулт алдах хэмжээ нь их байдаг. Усны орцыг их хэмжээгээр багасгах нэмэлтийг бетоны хольцын урсамтгай чанарыг сайжруулахаар (150 мм -ээс 200 мм) хэрэглэсэн үед түүний нөлөөлөх нөлөө хязгаартай бөгөөд 30-аас 60 минутад буцаад энгийн бетоны байдалд шилжин түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдээс хамаарч конусын суултаа алддаг. Конусын суулт ихтэй (урсамтгай) бетон хольц гаргаж авахад зориулсан химийн нэмэлтийг ASTM С 1017 стандартын дагуу тодорхойлно. 2-Р ТАЙЛБАР: Нийлүүлэгч нь энэ стандартын дагуу явуулсан сорилын үр дүнтэй ижил үр дүн үзүүлэх нэмэлтээр хэрэглэгчийг хангах үүргийг хүлээнэ. (6 дугаар бүлгийг үзэх) 3-Р ТАЙЛБАР: Их хэмжээний хлор агуулсан нэмэлт нь арматурын зэврэх явцыг хурдасгадаг. Энэ стандартын шаардлага нь урьдчилан хүчитгэсэн арматуртай бетонд хэрэглэх нэмэлтүүдэд хамаарахгүй болно. 1.3 Энэхүү стандартаар 3 үе шатны туршилтыг гүйцэтгэнэ. Үүнд: 1.3.1 1-р үе шат – Энэ стандартын 1-р хүснэгтэд заасан үзүүлэлт, шаардлагыг нэмэлтүүд хангаж буй эсэхийг үзүүлсэн болно. Нэмэлтүүд нь шахалтын бат бэх ба бусад физик шаардлагын үзүүлэлтээрээ 1-р хүснэгт дэх урьдчилсан шаардлагыг хангасан байна (B,C,E төрлүүдээс бусад). Удаан хугацаан дахь шахалтын бат бэхийн шаардлагыг хангах туршилтыг явуулахын зэрэгцээ богино хугацааны туршилтыг зэрэг явуулж болно. Гэхдээ богино хугацааны туршилтын үр дүн нь урт хугацааны туршилтын үр дүнд баталгаа болохгүй. Хэрэв нэг жил болон 6 сарын туршилтын үр дүн энэхүү стандартын шаардлагад нийцэхгүй байвал энэ мэдээллийг хэрэглэгчид хүргэнэ. 6-р хэсэгт заасан найрлагын жигд байдлын туршилтын үр дүнтэй харьцуулна (4-р тайлбарыг үз). 4-Р ТАЙЛБАР: Удаан хугацааны шахалтын бат бэхийн шаардлагыг хангахын зэрэгцээ шинэ материалын чанарыг богино хугацаанд туршиж болох боловч шинэ нэмэлтийн технологи нь урьдаас тооцоолоогүй урт хугацааны шахалтын бат бэхийн шаардлагыг хангана гэсэн батлагаа өгөхгүй. 1-р хүснэгтэд үзүүлсэн шахалтын бат бэхийн шаардлага нь энэ стандартын статистик дүн шинжилгэээд үндэслэсэн. Туршилтын үр дүн нь статистик мэдээлэл дэх тоон үзүүлэлттэй 99 % тохирсон. 1.3.2 2-р үе шат – Давтан туршилтыг 5.2 , 5.2.1, 5.2.2 –т заасан үзүүлэлтээр явуулна. Энэ туршилтын үр дүн 1-р хүснэгтэд заасан шаардлагатай тохирч байх ёстой. 1.3.3 3-р үе шат – Нэг багц болон хэсгүүдийн үзүүлэлтийн зөрүү нийлүүлэгч тусгайлан заасан үзүүлэлттэй нийцэж буй эсэхийг шалгахад 6-р хэсэгт заасан туршилтыг ашиглана. 1.4 Инч-паундаар заасан утгуудыг Си системийн нэгжид шилжүүлэн тооцно. 1.5 Энэ стандартад иш татсан, тайлбар, тэмдэглэлүүд нь стандартын шаардлагуудад хамаарахгүй. 1.6 Энэ стандартын 11-ээс 18-д заасан туршилтуудыг явуулахдаа хэрэглэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах ёстой.

Баталсан огноо: 2011-12-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2012-04-12
Ангилал: | 91.100.30 Бетон ба бетон бүтээгдэхүүн |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт