MNS EN 13814-1 : 2020

Тоглоомын төхөөрөмж, тоглоомын хөсгийн аюулгүй байдал 1 дүгээр бүлэг: Дизайн, үйлдвэрлэл

Хамрах хүрээ

Энэхүү баримт бичигт чөлөөт цагаараа тоглож ашиглах зорилго бүхий тойрог зам, дүүжин, завь, алсыг харагч, галзуу хулгана, гулсуур, тоглоомын байшин болон агаарт өнгө өнгийн дүрс үзүүлдэг төхөөрөмж зэрэг хөдөлгөөнт, түр зуур эсвэл байнга суурилуулсан машин, тоног төхөөрөмж, байгууламжийн ашиглалтын аюулгүй байдал, тооцоолох, үйлдвэрлэх, суурилуулах ажилд мөрдөх шаардлагыг заана. Дээр дурдсан зүйлийг цаашид тоглоомын тоног төхөөрөмж гэж нэрлэх бөгөөд эдгээрийг элэгдэл, гэмтэлгүйгээр бүрэн бүтнээр нь хүүхдийн тоглоомын газар болон бусад байршилд түр зуур болон бүр мөсөн суурилуулж ашиглана. Гадаа байрлуулсан тавцан, барилгын талбайн суурилуулалт, суурийн байгууламж, хөдөө аж ахуйн зөөврийн байгууламж, гурав хүртэлх хүүхэд унаад тойргоор явдаг зоосон мөнгөөр ажилладаг эргэдэг тоглоом, усан гулгуур, гулсуур зам, суурьшлын бүс дэх тоглоомын талбайн тоног төхөөрөмж, олсон савлуур, авиралтын хана, усан бассейн, хийлдэг тоглоом, трамплин гэх зүйлд энэхүү баримт бичигт ороогүй. EN 13814-1 ороогүй бусад тоглоомын тоног төхөөрөмж холбогдох тусгай стандартаар зохицуулагдана. Гэсэн хэдий ч энд дурдаагүй ижил төстэй бүтэц, зорчигч зөөвөрлөх зориулалтын төхөөрөмжид энэхүү баримт бичгийг ашиглана. Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлын тухайд үндэсний дүрэм журмуудыг дагаж мөрдөнө. Энэ баримт бичгийг хүчин төгөлдөр болсноос нь хойш үйлдвэрлэл, тоглоомын төхөөрөмжийн гол гол өөрчлөлт, замуудын загварчлал зэрэгт ашиглана.

Баталсан огноо: 2020-12-31 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-02-05
Ангилал: | 97.200.40 Тоглоомын талбай |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт