MNS EN 12927-5 : 2020

Хүн зөөвөрлөх зориулалттай ган татлаган замын угсралтын аюулгүй ажиллагааны шаардлага. Ган татлага. 5-р хэсэг: Хадгалалт, тээвэрлэлт, угсралт болон чангалгаа

Хамрах хүрээ

Энэ стандарт нь хүн тээвэрлэх зориулалттай ган татлагын хадгалалт, тээвэрлэлт, угсралт болон түүний чангалгааны аюулгүй байдлын шаардлагуудыг MNS EN 12927 стандартын энэ хэсгээр тогтооход хамаарна. Ган татлагын угсралтын үед хийгдэх тохируулга, хэмжилт болон бүртгэлийн шаардлагуудыг багтаасан болно. Ган татлагад ирэх аюултай хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, ашиглалтын явцад ган татлагын үйлчлэлээр тоног төхөөрөмж болон хүнд учрах боломжтой аюул эрсдэлийг бууруулах арга хэмжээ болон аюулгүй ажиллагааны шаардлагыг тогтооход хэрэглэнэ. Бараа материал зөөвөрлөх зориулалттай лифтний угсралтад энэ стандарт үйлчлэхгүй.

Баталсан огноо: 2020-12-28 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-05-25
Ангилал: | 77.140.65 Ган утас, утсан татлага ба холбох гинж | 45.100 Кабелан замын тоног төхөөрөмж |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт