MNS EN 12385-10 : 2020

Ган татлага. Аюулгүй ажиллагаа 10-р хэсэг: Барилга байгууламжид ашиглагдах мушгиа ган татлага

Хамрах хүрээ

Энэхүү европын стандартын энэ хэсэг нь барилга байгууламжид ашиглагдах мушгиа ган татлагын нэмэлт материал, үйлдвэрлэл болон 1-р хэсэгт заасан мушгиа ган татлагын цайр болон цайрын хайлшаар бүрсэн ган утасны сорилт/туршилтын үндсэн шаардлагуудыг тогтооход хамаарна. Энэ стандарт нь барилга байгууламжид ашиглагдах мушгиа ган татлагыг буруу хэрэглэх болон зүй бус ашиглалтын тогтолцооны улмаас үүсэх ноцтой аюул эрсдэлүүд, аюултай нөхцөл байдал болон үйл ажиллагааг авч үзнэ. Тэдгээр аюул эрсдэлүүдийг үйлдвэрлэгч үндэслэлтэй урьдчилан тодорхойлсон болно. (MNS EN 12385-1:2020 стандартын 4-р заалтыг үз). Энэхүү стандартыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үйлдвэрлэгдсэн мушгиа ган татлагуудад энэ стандартын шаардлагууд үйлчилнэ. ТАЙЛБАР: В болон С.хавсралтад заасан нийтлэг хэмжээстэй мушгиа ган татлага болон бүрэн түгжээт эрчлээстэй ган татлагын энгийн тасдах хүч бол зөвхөн мэдээлэл өгнө.

Баталсан огноо: 2020-12-28 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-05-25
Ангилал: | 77.140.65 Ган утас, утсан татлага ба холбох гинж |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт