MNS EN 12385-3 : 2020

Ган татлага. Аюулгүй ажиллагаа 3-р хэсэг: Ашиглалт болон засвар үйлчилгээний мэдээлэл

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь ган татлагын үйлдвэрлэгчээс нийлүүлэгдэх ашиглалт болон засвар үйлчилгээний мэдээллүүдийн төрлүүд эсвэл ган татлага харилцаж ажиллах машин механизм, тоноглолын эд ангиуд болон ган татлагыг тухайн тоноглолын салшгүй эд анги болгон угсрах тухай үйлдвэрлэгчийн гарын авлагад багтах мэдээллүүдийг тогтоосон болно. Энэхүү стандартаар тусгай аюулын эрсдэлүүдийг 4-р зүйлд тусгасан болно. Энэ стандартын цуврал 8 болон 9-р хэсэгт шаардлагад тохирсон хүн тээвэрлэх зориулалттай троссон замын угсралтад ашигласан ган татлагын ашиглалт болон засвар үйлчилгээний тухай нэмэлт мэдээллүүдийг prEN 12927-7 стандартад тусгасан болно. Харин оосорлогооны (slings) ган татлагуудын ашиглалт болон засвар үйлчилгээний тусгай мэдээллүүдийг EN 13414-2 стандартад заасны дагуу авна. Энэ стандартыг CEN-ийн эцсийн хэвлэлтэд орохоос өмнө үйлдвэрлэгдсэн ган татлагуудад энэ стандарт хамаарахгүй болно.

Баталсан огноо: 2020-12-28 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-05-25
Ангилал: | 77.140.65 Ган утас, утсан татлага ба холбох гинж |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт