MNS ISO 9606-1 : 2021

Гагнуурчны мэргэжлийн шалгалт. Хайлуулж гагнах. 1-р хэсэг: Ган

Хамрах хүрээ

ISO 9606 стандартын энэ хэсэгт ганг хайлуулж гагнах гагнуурчны мэргэжлийн шалгалтад тавих шаардлагыг тогтоосон. Энд гагнуурчны мэргэжлийн шалгалтыг системтэйгээр авах техникийн багц дүрмийг зааж өгсөн бөгөөд хийц бэлд цийн төрөл, байршил, шалгагч/шалгалтын төвөөс үл хамааран тухайн шалгалтыг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх боломж олгодог. Гагнуурчинг шалгахдаа зөвшөөрөгдсөн чанар бүхий гагнуурыг электрод баригч, хийн гагнуурын шатаагуур зэргийг гараар чадварлаг ашиглан хийж буй ур чадварт онцгойлон анхаарна. ISO 9606 стандартын энэ хэсэгт гараар буюу хагас механикжсан аргаар хайлуулж гагнах процессыг оруулсан болно. Бүрэн механикжуулсан ба автоматжуулсан гагнуурын процесс ороогүй болно.

Баталсан огноо: 2021-03-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-03-31
Ангилал: | 25.160.01 Халуун, хатуу, хүйтэн гагнуурын нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт