MNS ISO/TS 6579-2 : 2020

Хүнсний микробиологи. Salmonella илрүүлэх, тоолох, серологийн шинжээр ялгах ерөнхий арга. 2-р хэсэг: Тооцооллыг хамгийн бага магадлалтай тооны аргаар тооцох

Хамрах хүрээ

Энэ стандарт нь MNS ISO 6579 Salmonella spp-ийг тоолох аргыг заана. Дараах дээжид хамаарна. Үүнд:  хүний хэрэглээнд, малын тэжээлд зориулагдсан бүтээгдэхүүн  хүнсний үйлдвэрлэл ба хүнстэй холбоотой орчны дээж;  амьтны ялгадас,  үйлдвэрлэлийн анхан шатнаас хүрээлэн буй орчинд хүртэлх бүх дээжид хамгийн их магадлалтай тоог (MPN) тооцоолно. Энэ арга нь шингэрүүлэлтийг багасгах, урьдчилан баяжуулах, сонгон баяжуулах алхмууд дээр үндэслэнэ. Сонгомол баяжуулах орчин, өөрчилсөн хагас-шингэн Rappaport-Vassiliadis (MSRV) зэрэг тэжээлт орчныг хөдөлгөөнтэй Salmonella-ыг илрүүлэхэд ашиглах ба энэ нь хөдөлгөөнгүй Salmonella-ыг илрүүлэхэд тохиромжгүй байдаг. Энэхүү аргаар Salmonella ser. Typhi and Salmonella ser. Paratyphi-н хамгийн бага хэмжээг тооцоолох боломжтой. Энэхүү аргаар маш бага бохирдсон дээжид(<1 күн/г) Salmonella spp-ийг тоолоход тохиромжгүй. ТАЙЛБАР: Хөдөлгөөнгүй Salmonella-н тоог тоолохдоо матрицийн аргыг ашиглан хамгийн бага утгыг олдог. Хөдөлгөөнгүй Salmonella–н биовар Salmonella Gallinarum (Salmonella Gallinarum biovar gallinarum and Salmonella Gallinarum biovar pullorum) хүрээлэн буй орчны дээжид удаан амьдарч чаддаггүй. Тийм учраас хүрээлэн буй орчны дээж(тоос шороо зэрэг) эсвэл ялгадаст ховорхон илэрдэг. Хөдөлгөөнгүй Salmonella-н сероварууд ялгадасны дээжид ерөнхийдөө бага тоотой тохиолддог. Жишээ нь: ишлэл [4], Өндөглөгч тахианы 1000 гаруй ялгадасны дээж мөн нэг том талбайд олноор бөөгнөрсөн тахиануудын 900 гаруй ялгадасны дээжид судалгаа хийхэд, MRSV хагас-шингэн тэжээлт орчин сөрөг, сонгомол шөлөнд ургасан эерэг дээжийн тоо, нийт дээжид 1%-с бага тохиолдсон.

Баталсан огноо: 2020-12-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-02-09
Ангилал: | 07.100.30 Хүнсний микробиологи |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт