MNS ISO/IEC 27006 : 2014

Мэдээллийн технологи. Аюулгүй байдлын арга. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит хийх, баталгаажуулах байгууллагад тавих шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандартаар ISO/IEC 17021 болон ISO/IEC 27001 стандартад тусгагдсан шаардлагууд дээр нэмэлт болгон Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (цаашид МАБУТ гэх)-нд аудит хийх, баталгаажуулах байгууллагад тавих шаардлага болон тэдний баримтлах удирдамжийг тодорхойлсон. Энэ стандарт нь юуны өмнө МАБУТ-г үнэлэх, баталгаажуулах байгууллагыг магадлан итгэмжлэх ажиллагааг дэмжих зориулалттай. МАБУТ-г үнэлэх, баталгаажуулах аливаа байгууллагын цогц чадвар болон найдвартай байдлыг үнэлэхэд энэ стандартад тодорхойлсон шаардлагыг ашиглах шаардлагатай, харин удирдамж нь дээрх шаардлагыг дэлгэрүүлэн тайлбарласан болно. ТАЙЛБАР: Энэ стандартыг магадлан итгэмжлэх, шинжээчийн дүгнэлт гаргах болон аудитын бусад үйл явцад шалгуур болгон ашиглаж болно.

Баталсан огноо: 2014-11-27 Мөрдөж эхэлсэн огноо: 2014-12-03
Ангилал: | 35.040 Багц тэмдэг ба мэдээллийн кодчилол |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт