! MNS ISO/PAS 45005 : 2021

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа

Хамрах хүрээ

Энэхүү баримт бичиг нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хамгаалах зорилгоор байгууллагад COVID-19-тэй холбоотой эрсдэлийг удирдах ерөнхий зааварчилгаа юм. Энэхүү баримт бичиг нь хэмжээ, үйл ажиллагааны салбараас үл хамааран дараах байгууллагад хэрэглэх боломжтой. Үүнд: a) цар тахлын үеэр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа; b) бүрэн буюу хэсэгчлэн хаасны дараа үйл ажиллагаагаа сэргээж байгаа эсвэл сэргээхээр төлөвлөж байгаа; c) бүрэн буюу хэсэгчлэн хаагдсан ажлын байрандаа эргэн орж байгаа; d) үйл ажиллагаагаа шинээр эхэлж байгаа эсвэл шинээр эхлэхээр төлөвлөж байгаа. Энэхүү баримт бичиг нь бүх төрлийн ажилтан (жишээлбэл, байгууллагын ажилтан, гаднаас үйлчилгээ үзүүлж буй ажилтан, гэрээт гүйцэтгэгч, хувиараа бизнес эрхлэгч, агентлагийн ажилтан, ахмад ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, анхны тусламжийн ажилтан) болон бусад холбогдох сонирхогч талууд (жишээлбэл, ажлын байран дээрх зочин, түүний дотор олон нийтийн байгууллагын гишүүд)-ыг хамгаалах талаар зааварчилгаа өгнө. Энэхүү баримт бичиг нь халдварын хяналтын тусгай протоколыг эмнэлзүйн, эрүүл мэндийн болон бусад орчинд хэрхэн хэрэгжүүлэх талаар зааварчилгаа өгөхөд зориулагдаагүй болно. ТАЙЛБАР: Эдгээр нөхцөлд эсвэл зохих албан тушаалд байгаа ажилтанд зориулсан холбогдох хууль тогтоомж, удирдамжийг засгийн газар, зохицуулалт, эрүүл мэндийн байгууллагууд өгнө.

Баталсан огноо: 2021-01-07 Мөрдөж эхэлсэн огноо: 2021-01-10
Ангилал: | 13.100 Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт