MNS ISO/TS 54001 : 2020

Чанарын менежментийн тогтолцоо Төрийн бүх шатны сонгуулийн байгууллагуудад ISO 9001:2015 стандартыг хэрэглэхэд тавих тусгай шаардлага

Хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь: а) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулах, мөн б) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад тохирох байдлыг хангах, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой аливаа байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон. Энэхүү олон улсын стандартын бүх шаардлага нийтлэг шинжтэй ба үйл ажиллагааны төрөл, хэмжээ, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагаас үл хамааран аливаа байгууллагад хэрэглэх боломжтой. ТАЙЛБАР 1: Энэхүү олон улсын стандартад ―бүтээгдэхүүн‖ буюу ―үйлчилгээ‖ гэсэн нэр томъѐо нь хэрэглэгчийн шаардсан, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн ба үйлчилгээнд хамаарна. ТАЙЛБАР 2: Хуулийн болон зохицуулалтын шаардлагыг эрх зүйн шаардлага байдлаар илэрхийлж болно. Энэхүү баримт бичигт сонгуулийн байгууллага дараах зорилгоор чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэхэд тавих шаардлагыг тодорхойлсон болно. Үүнд: - нууц санал хураалтаар сонгууль явуулах чадвараа харуулах, сонгуулийн шаардлагад нийцсэн найдвартай, ил тод, чөлөөтэй, шударга үр дүнг баталгаажуулах шаардлага; - тогтоосон хууль эрх зүйн хүрээнд сонгуулийн чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх замаар, түүний дотор байнгын сайжруулалтын үйл явцаар дамжуулан иргэд, нэр дэвшигчид, улс төрийн байгууллагууд болон сонгуульд оролцох сонирхол бүхий бусад намын итгэл, найдварыг нэмэгдүүлэх хэрэгцээ. ТАЙЛБАР 3: Тухайн улсын хууль тогтоомжийн шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор сонгуулийн байгууллагыг байгуулж болно. ISO 9001:2015, Чанарын менежментийн тогтолцоо – Шаардлага 1 Хамрах хүрээ Энэхүү олон улсын стандарт нь: а) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулах, мөн б) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагад тохирох байдлыг хангах, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой аливаа байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон. Энэхүү олон улсын стандартын бүх шаардлага нийтлэг шинжтэй ба үйл ажиллагааны төрөл, хэмжээ, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагаас үл хамааран аливаа байгууллагад хэрэглэх боломжтой. ТАЙЛБАР 1: Энэхүү олон улсын стандартад ―бүтээгдэхүүн‖ буюу ―үйлчилгээ‖ гэсэн нэр томъѐо нь хэрэглэгчийн шаардсан, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн ба үйлчилгээнд хамаарна. ТАЙЛБАР 2: Хуулийн болон зохицуулалтын шаардлагыг эрх зүйн шаардлага байдлаар илэрхийлж болно. ТАЙЛБАР 4: Энэхүү баримт бичигт “бүтээгдэхүүн” гэсэн нэр томъёо нь зөвхөн сонгуулийн байгууллагаас үзүүлж буй сонгуулийн үйлчилгээнд хамаарна. Энэхүү баримт бичиг нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн дараах үйл ажиллагаа, үйл явцыг багтаасан сонгууль явагдах хугацаанд хамаарна. Энэхүү баримт бичиг нь сонгуулийн үйл явцын аль ч асуудалд оролцож буй байнгын ажиллагаатай байгууллага эсвэл сонгуулийн тодорхой хугацаанд байгуулагдсан байнгын бус ажиллагаатай байгууллага эсэхээс үл хамааран бүх сонгуулийн байгууллагад хамаарна.

Баталсан огноо: 2020-12-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-01-11
Ангилал: | 03.100.70 Менежментийн тогтолцоо | 03.160 Хууль. Захиргаа |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт