MNS IEC 60871-1 : 2020

1000 В-оос дээш хэвийн хүчдэлтэй хувьсах гүйдлийн цахилгаан системд зориулсан зэрэгцээ конденсатор – 1-р хэсэг: Ерөнхий хэсэг

Хамрах хүрээ

IEC 60871 стандартын энэхүү хэсгийг ялангуяа (15 - 60) Гц-ийн давтамжтай, 1000 В-оос дээш хэвийн хүчдэлтэй, хувьсах гүйдлийн цахилгаан системийн чадлын коэффициентыг дээшлүүлэх зориулалт бүхий конденсаторын агрегат (багтаамж) болон конденсаторын батарейн аль алинд нь ашиглана. IEC 60871 стандартын энэхүү хэсгийг цахилгааныг шүүгч хэлхээнд зориулагдсан конденсаторуудад мөн ашиглана. Шүүгч конденсаторуудад хамаарах нэмэлт тодорхойлолт, шаардлагууд болон туршилтуудыг B хавсралтад оруулсан болно. Дотор гал хамгаалагчтай конденсаторуудад болон дотоод гал хамгаалагчид тавих шаардлагуудыг IEC 60871-4-т стандартад заасан байгаа болно. Гадна гал хамгаалагчтай конденсаторуудад болон мөн гадна гал хамгаалагчид тавих шаардлагуудыг C хавсралтад өгсөн болно. Энэхүү стандартыг өөрөө сэргээгдэх металл хөндийрүүлэгчтэй төрлийн конденсаторын хувьд ашиглахгүй.

Баталсан огноо: 2020-12-01 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-12-04
Ангилал: | 29.240.99 Эрчим хүч дамжуулах ба хуваарилах сүлжээнд хамаарах бусад тоног төхөөрөмж | 31.060.70 Хүчний конденсатор |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт