MNS ISO 22002-4 : 2020

Хүнсний аюулгүй байдлын угтвар нөхцлийг хангах хөтөлбөр. 4-р хэсэг: Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэл

Хамрах хүрээ

Энэхүү техникийн нөхцөл нь хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлд учирч болзошгүй хүнсний аюулгүй байдлын аюул, эрсдэлийг хянахад дэмжлэг үзүүлэх зорилгоор угтвар нөхцөлийг хангах хөтөлбөрийг (УНХХ)-ийг боловсруулах, хэрэгжүүлэх, тогтвортой хэвшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлно. Энэхүү техникийн нөхцөл нь хүнсний сав баглаа боодол эсхүл завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эсэх, үйлдвэрийн хүчин чадал, технологийн нарийн төвөгтэй байдлаас үл хамааран хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэдэг бүх байгууллагад хамаарна. Харин хүнсний сүлжээний бусад үе шат, үйл ажиллагаанд ашиглах боломжгүй. 1-Р ТАЙЛБАР: Хүнсний бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг өөрөө үйлдвэрлэдэг (жишээлбэл, сав үлээх, асептик хайрцаг/уутыг хэвлэх/бөглөх/битүүмжлэх) хүнс үйлдвэрлэгч нь энэхүү техникийн нөхцөлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж болно. Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэл нь олон төрөл байдаг бөгөөд энэхүү техникийн нөхцөлд заасан бүх шаардлага аливаа байгууллагад бүхэлдээ хамаарах боломжгүй юм. Гэвч тавигдсан шаардлага бүрт хамаарах аюулын дүн шинжилгээг байгууллагын зүгээс хийж, баримтжуулах шаардлагатай. Аюулын дүн шинжилгээг хийх явцад шаардлагыг хасах эсхүл өөр арга хэмжээгээр орлуулах тохиолдолд үндэслэлийг гаргасан байна. Энэхүү техникийн нөхцөл нь удирдлагын тогтолцооны стандарт биш бөгөөд ISO 22000 стандартын шаардлагад нийцэх зорилгоор угтвар нөхцөлийг хангах хөтөлбөрийг (УНХХ)-ийг хэрэгжүүлэхийг хүсч буй хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол үйлдвэрлэдэг байгууллагад зориулагдсан болно. Энэхүү техникийн нөхцөлийг ISO 22000 стандартын хамт ашиглана. 2-Р ТАЙЛБАР: Энэхүү техникийн нөхцөлийн хүнс гэсэн нэр томъёо нь ундаа гэсэн утгыг давхар илэрхийлнэ.

Баталсан огноо: 2020-06-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-07-27
Ангилал: | 67.040 Хүнсний бүтээгдэхүүний нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт