MNS 6844 : 2020

Усны чанар сайжруулагч PTH төхөөрөмж. Суурилуулах, ашиглахад тавих шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандартын зорилго нь ус, дулаан хангамжийн системд шохойжилт, зэв, хаг замаг үүсэхээс сэргийлэх усны чанар сайжруулагч PTH төхөөрөмжийг төлөвлөх, суурилуулах, ашиглахад тавих ерөнхий шаардлагыг тогтооход оршино. 2 Хамрах ба хэрэглэх хүрээ Энэ стандарт нь энд тодорхойлсон усны чанар сайжруулагч төхөөрөмжийг ашиглах, суурилуулахад хамаарах ба халуун, хүйтэн, халаалтын усны шугам, дулаан солилцуур, уурын зуухны шугам хоолой, насос, усан хөргөлтийн цамхаг зэрэгт суурилуулахад хэрэглэнэ.

Баталсан огноо: 2020-06-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-07-20
Ангилал: | 91.140.60 Усан хангамжийн тогтолцоо |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт