MNS ISO 5149-4 : 2020

Хөргөлтийн систем ба дулааны насос – Аюулгүй байдал ба хүрээлэн буй орчны шаардлага – 4-р хэсэг: Ажиллагаа, үзлэг үйлчилгээ, засвар ба юүлэлт

Хамрах хүрээ

ISO 5149 стандартын энэ хэсэг нь хөргөлтийн системийн ажиллагаа, үзлэг үйлчилгээба засвар болон бүх төрлийн хөргөх бодис, хөргөх бодисын тос, дулаан зөөгч шингэнийг юүлэх, дахин ашиглах ба устгах болон хөргөлтийн систем ба түүний хэсэгт холбогдолтой аюулгүй байдал ба хүрээлэн буй орчны асуудлыг тусгана. Эдгээр шаардлага нь хүн гэмтэх, өмч хөрөнгө эвдрэх болон хөргөх бодистой буруу харьцах эсвэл системийн эвдрэлээс үүсэх бохирдол ба хөргөх бодисын ялгарлаас хүрээлэн буй орчинд учруулах эрсдлийг бууруулах зорилготой. ISO 5149 стандартын энэ хэсгийн 4.1.1,4.1.2,4.3, 5.1.1-5.1.4, 5.2,5.3.1, 5.3.3 ба 6.6 дэд бүлгийг цахилгааны тэжээлд шууд холбох залгууртай, үйлдвэрээс битүүмжилсэн ба IEC 60335 цуврал стандартад нийцсэн нэгдмэл системд хэрэглэхгүй.

Баталсан огноо: 2020-06-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-06-16
Ангилал: | 27.080 Дулааны шахуурга | 27.200 Хөргөх технологи |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт