MNS ISO 5149-2 : 2020

Хөргөлтийн систем ба дулааны насос – Аюулгүй байдал ба хүрээлэн буй орчны шаардлага – 2-р хэсэг: Зураг төсөл, үйлдвэрлэл, сорилт, тэмдэглэгээ ба баримтжуулалт

Хамрах хүрээ

ISO 5149 стандартын энэ хэсгийг ISO 5149-1, ISO 5149-3, ISO 5149-4 стандартад заагаагүй шугам хоолой, төхөөрөмж, материал болон туслах тоног төхөөрөмжид шууд хамаарах систем бүхий хөргөлтийн системийн зураг төсөл, үйлдвэрлэл ба суурилуулалтанд хэрэглэнэ. Түүнчлэн сорилт, туршилт, тэмдэглэгээ ба баримтжуулалтанд тавих шаардлагыг тусгана. Хөргөлтийн системд хамаарах аливаа аюулгүй байдлын хэрэгслээс бусад дулаан зөөгчийн шууд бус хэлхээнд тавих шаардлага нь энэхүү стандартад хамаарахгүй. ISO 5149 стандартын энэ хэсгийг шинэ хөргөлтийн систем, одоо ажиллаж байгаа системийн өргөтгөл ба өөрчлөлт болон өөр талбайд шилжүүлэх ба ажиллуулах гэж буй ашиглалтын системд хэрэглэх боломжтой. ISO 5149 стандартын энэ хэсгийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: a) суурин болон зөөврийн бүх төрлийн хөргөлтийн систем (дулааны насос багтана); b) хөргөлт буюу халаалтын шууд бус систем; c) хөргөлтийн системийн байршил; d) ISO 5149 стандартын энэ хэсгийг хэрэгжүүлсний дараа хэрэв ажиллагааны горим, хүчин чадалд нийцэхгүйн улмаас сольсон болоннэмсэн төхөөрөмж. ISO 5149 стандартын энэ хэсэг“тээврийн хэрэгслийн агааржуулалт”-д хамаарахгүй. Энэ стандартыг амархан муудах эсвэл бохирдох барааны хадгалалтанд хэрэглэхгүй бөгөөд харин өөр хөргөх бодист хувиргах системийн үед хэрэглэнэ.

Баталсан огноо: 2020-06-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-06-16
Ангилал: | 27.080 Дулааны шахуурга |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт