MNS ISO 5149-1 : 2020

Хөргөлтийн систем ба дулааны насос – Аюулгүй байдал ба хүрээлэн буй орчны шаардлага – 1-р хэсэг: Тодорхойлолт, ангилал ба сонгох шалгуур

Хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь хүний эрүүл мэнд, өмч хөрөнгийн аюулгүй байдлын шаардлагыг тусгах ба хүрээлэн буй орчныг хамгаалах арга зүйн заавраар хангах түүнчлэн хөргөлтийн системийн ажиллагаа, үзлэг үйлчилгээ, засвар болон хөргөх бодисыг сэргээх журмыг тогтооно. ISO 5149 стандартын энэхүү хэсэг нь хөргөлтийн систем ба дулааны насост хэрэглэж болох ангилал ба сонгох шалгуурыг тогтооно. Эдгээр ангилал ба сонгох шалгуурыг ISO 5149-2, ISO 5149-3, ISO 5149-4 стандартад хэрэглэнэ. ISO 5149 стандартын энэ хэсгийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: a) суурин болон зөөврийн бүх төрлийн хөргөлтийн систем (дулааны насос багтана); b) хөргөлт буюу халаалтын шууд бус систем; c) хөргөлтийн системийн байршил; d) ISO 5149 стандартын энэ хэсгийг хэрэгжүүлсний дараа хэрэв ажиллагааны горим, хүчин чадалд нийцэхгүйн улмаас сольсон хэсэг болон нэмсэн төхөөрөмж. ISO 5149 стандартын энэ хэсгийг ISO 13043 ба SAE J 639 гэх мэт тусгай бүтээгдэхүүний стандартад заасан тээврийн хэрэгслийн агааржуулалтын системээс бусад суурин ба зөөврийн системд хэрэглэнэ. ISO 5149 стандартын энэ хэсгийг шинэ хөргөлтийн систем, одоо ажиллаж байгаа системийн өргөтгөл ба өөрчлөлт болон өөр талбайд шилжүүлэх ба ажиллуулах гэж буй ашигласан системд хэрэглэх боломжтой. Түүнчлэн ISO 5149 стандартын энэхүү хэсгийг өөр хөргөх бодисоор солих системийн үед хэрэглэнэ. Хавсралт А нь төрөл бүрийн байршил ба байрны зэрэглэлд байгаа системийн хөргөх бодисын цэнэгийн зөвшөөрөгдөх хязгаарыг тусгана. Хавсралт В нь хөргөлт болон агааржуулалтанд хэрэглэж буй төрөл бүрийн хөргөх бодисын аюулгүй байдал болон хүрээлэн буй орчны шалгуурыг тусгана. ISO 817 стандартын жагсаалтанд ороогүй хөргөх бодис агуулж буй систем ISO 5149 стандартын энэ хэсэгт хамаарахгүй.

Баталсан огноо: 2020-06-16 Мөрдөж эхэлсэн огноо: 2020-06-16
Ангилал: | 27.080 Дулааны шахуурга | 27.200 Хөргөх технологи |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт