MNS ISO 128-1 : 2005

Техникийн зураг - Дүрслэлийн ерөнхий зарчим 1-р хэсэг: Товч танилцуулга ба үгийн жагсаалт.

Хамрах хүрээ

Энэ стандарт нь техникийн зургийг гүйцэтгэх ерөнхий дүрмийг багтаахын хамт ISO 128-ийн бусад хэсгүүдийн бүтэц зохион байгуулалт болон үгийн жагсаалтыг танилцуулсан байна. ISO 128 стандарт нь техникийн зурагт объектын график дүрслэлийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийн тулд Олон Улсын мэдээлэл солилцох нэг хэвийн үйлдлийг техникийн зарим үйл ажиллагаатай холбогдох тодорхой системд оруулж түүнийг зураг дээр илэрхийлэхэд чиглэгдэнэ. Энэ стандарт нь техникийн зурагт холбогдох бүх төрлийг хамааруулсан бөгөөд жишээ нь эдгээрийг машин үйлдвэрлэлийн ба барилгын (Архитектур, иргэний барилгын инженер, усан онгоц үйлдвэрлэлийн гэх мэт) зурагт хэрэглэнэ. Энэ заалт нь комьпютерээр зураг зурах болон гарын авлага болгохын аль алинд нь хэрэглэхэд тохиромжтой боловч комьпютерээр зураг төсөл гүйцэтгэх гурван хэмжээст загварт тохирохгүй.

Баталсан огноо: 2005-06-30 Мөрдөж эхэлсэн огноо: 2005-07-01
Ангилал: | 01.100.01 Техникийн зургийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт