MNS ISO 3401 : 2001

Янжуур тамхи – Шүүрэнд баригдаж хоцрох алкалоидыг тодорхойлох. Спектрофотометрийн арга

Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь янжуур тамхины шүүрэнд баригдаж хоцрох алкалоидыг спектрофотометрээр тодорхойлох доор заагдсан хоѐр аргад тавих шаардлагыг тогтооно. Үүнд : - шууд арга - шууд бус арга Энэ аргууд нь янжуур тамхины шүүрэнд хамаатай. Шүүрний материалаар баригдаж хоцорсон алкалоидыг бүрэн ялгаж авсан тохиолдолд шууд аргыг ашиглана. (Жишээ нь, нүүрсэн шүүртэй зарим төрлийн янжуур тамхины алкалоид нь бүрэн ялгардаггүй явдал ажиглагддаг). Шууд бус арга нь шивэгдэж нүхлэгдсэн буюу нүхлэг сүв бүхий шүүгч материалтай шүүртэй янжуур тамхинд хэрэглэгдэхгүй болно. Энэхүү стандарт нь никотиныг эргэж эргэлт буцалтгүй барьдаг чанартай ба шивэгдэж нүхлэгдсэн, мөн түүнчлэн нүхлэг сүв бүхий шүүгч цаастай шүүртэй янжуур тамхинд хамаарахгүй.

Баталсан огноо: 2001-03-29 Мөрдөж эхэлсэн огноо: 2001-04-01
Ангилал: | 65.160 Тамхи, тамхин бүтээгдэхүүн, холбогдох тоног төхөөрөмж |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт