MNS 5605 : 2006

Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Шарил чандарлах үйлчилгээний байгууллагад тавих ерөнхий шаардлага

Хамрах хүрээ

Энэ стандартын зорилго нь шарил чандарлах, оршуулах үйлчилгээг төрийн ѐслол, шашны зан үйлийн хүрээнд эрхлэх, уг үйлчилгээтэй холбогдуулан агаар, ус, хөрсийг цэвэр ариун байлгах, үйлчлүүлэгчийн хүсэлт, таашаалд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд тавих шаардлагыг тогтооход оршино. Энэхүү стандарт нь зориулалтын зуух, бусад шаардлагатай төхөөрөмжийг ашиглан, орчин үеийн технологийн дагуу, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр шарил чандарлах, түүнийг дагалдах бусад үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий байгууллагын үйл ажиллагаанд хамаарна. Энэхүү стандартыг дээр дурьдсан ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагын ажилтан өөрийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөхөөс гадна энэ стандартад заагдаагүй аливаа бусад асуудлыг энэ стандартын үзэл санаанд нийцүүлэн бусад техникийн зохицуулалтын дүрэм, журмаар зохицуулж болно. ТАЙЛБАР: Тухайн байгууллага нь шашны сүм хийдийн хамт нэг дор байрлал бүхий цогцолбор байдлаар буюу дангаар үйлчилгээ эрхлэх боломжтой боловч, гагцхүү үйлчлүүлэгчид аливаа хүндрэл, чирэгдэлгүй, чанартай, шуурхай үйлчилнэ.

Баталсан огноо: 2006-05-25 Мөрдөж эхэлсэн огноо: 2006-06-15
Ангилал: | 03.080.30 Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт