MNS 6619 : 2016

Микробиологийн сорьц зөөвөрлөх системд тавих чанарын хяналт

Хамрах хүрээ

Эмнэлзүйн сорьц зөөвөрлөх нь үнэн зөв оношилгооны нэн чухал хэсэг билээ. Бичил биетний нуклейн хүчлийн шинжүүдийг хадгалах асуудлыг зөөвөрлөх нөхцөл болон хэрэгслийг зөв сонгосноор зохистой шийдвэрлэж болно. Клиникийн эмч нар сорьц цуглуулж, сорьцонд агуулагдах бичил биетний амьдрах чадвар болон нуклейн хүчлийг хадгалах нөхцлийг хангасан баталгаатай зөөвөрлөх хэрэгсэл ашиглан, лабораторид илгээж чаддаг байх хэрэгтэй. Лабораторийн мэргэжилтнүүд зөөвөрлөлтийн явцад сорьцыг төлөөлөх бүрэлдэхүүн нь баталгаатай хадгалагдан ирсэн зөөврийн сав, хэрэгсэл, тэжээлт орчноос сорьцыг сэргээн шинжлэх боломжтой байх ѐстой.

Баталсан огноо: 2016-06-23 Мөрдөж эхэлсэн огноо: 2016-07-04
Ангилал: | 11.100.01 Эмнэлгийн лабораторийн нийтлэг асуудал |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт